ЭНХЖИН

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

ЭНХЖИН

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

ЗахирлынМэндчилгээ

Бидний цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Та манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хүссэн мэдээллээ хялбар олж, зөв шийдвэр гаргахад тань энэхүү цахим хуудас тус болно гэдэгт итгэж байна.
Өндөр ур чадвартай мэргэшсэн ажилтан, ажилчдаар багаа бүрдүүлэн, тэдний ажиллаж хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бий болгож, сургалт хөгжил, нийгмийн асуудалд анхаарч ажилласан 10 жилд бид арвин их туршлага хуримтлуулж, чамлахааргүй амжилт, үр дүнд хүрч чадлаа.
Зах зээлийн өрсөлдөөн дунд биднийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн
Бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгч та бүхэнд талархаснаа илэрхийлье.
Та бүхэнд манай үүд хаалга байнга нээлттэй байх болно.
Айлчлан ирж буй он жилүүдэд манай хамт олон эв хүчээ нэгтгэн, улам ихийг хийж бүтээх эрхэм зорилгодоо хүрнэ гэдэгт итгэл төгс байна.



Захирал А.Цасчихэр

Бидний тухай

БАРУУН БҮС ХХК нь 2004 онд нийслэлийн баруун хэсэг яармаг, нисэх сонсголон, толгойт орбитын б хүн ам болон баруун бүсийн хөдөө орон нутаг руу зорчигч, аялагчдад тав тухлаг орчинд “Чанартай эрүүл- баталгаат хүнс” түүнийг дагасан нэг цэгийн үйлчилгээнүүдийг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа нээсэн.
Тус компанийн “Энхжин” худалдааны төв нь 1800м талбайтай төвийн төвлөрсөн дулаан, усан хангамжинд бүрэн холбогдсон 57 павильонд 80 гаруй түрээслэгч ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүнээ хадгалах 448квметр талбай бүхий дулаан агуулах, нэг бүр нь 14,5квм бүхий 19 энгийн агуулахтай, 1 чигийн урсгалтай 2 эгнээ автомашины замтай, 50 автомашины зогсоолтой. “Энхжин” худалдааны төв нь галын болон хулгайн иж бүрэн дохиолол харуул хамгаалалт 112 ширхэг хяналтын камер ажиллаж бичлэг хадгалан худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчиүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.


“ЭНХЖИН” худалдааны төв нь:
  • • 2006он, 2008 онуудад “Хэрэглэгчийн найдвартай түнш” байгууллага,
  • • 2009онд СХДүүргийн “Жишиг худалдааны төв”,
  • • 2012 онд СХДүүргийн МХХэлтсийн “Сургалтын бааз” худалдааны төв,
  • • 2015 онд СХДүүргийн Татварын хэлтэсээс “Шилдэг патент төлөгч”байгууллага зэрэг өргөмжлөл хүртэж ирлээ.

Манайхамт олон

Хамт олон түрээслэгчдийн дунд урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулан,нийгмийн идэвхийг хөгжүүлэх ажлыг өргөн зохион байгуулсаны үр дүнд “Энхжингийн хамт олон “ нэг чиглэл зорилготой хамтран ажиллаж чаддаг.

Бид Худалдааны тэргүүний ажилтан 4 хүн,Хэрэглэгчийн анд тэмдэгтэн 3 хүн, СХДүүргийн өргөмжлөлт оны шилдгүүд ажиллаж 2006.2007 онд “Хэрэглэгчийн найдвартай түнш хамт олноор” шалгарсан амжилт бүтээл арвин хамт олон.

ЭНХЖИН худалдааны төвд МУЗГазрын 311 тоот тогтоолыг хэрэгжүүлэн ДОТООД ХЯНАЛТЫГ ТОГТМОЛ хийж ажилласнаар манай худалдааны төвд чанарын шаардлага хангасан хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.

Энхжингийнхэн жил бүр ахмад настнуудаа хүндэтгэж,өсвөр үрсээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн хийж буй ажил үйлчилгээгээ сурталчлан таниулдаг.

Манай хамт олон гадаад болон дотоод аялалыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хамт олноороо амтралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлдэг.

Бид шинэ жил, зуны цугларалт гэх мэт урлаг спорт, баяр ёслолын олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, идэвхи санаачлагатай оролцдог













Салбар 1Энхжин зоогийн газар

Тус зоогийн газар нь Монгол үндэсний хоолыг түргэн шуурхай хугацаанд амт чанарын өндөр зэрэглэлтэйгээр үйлчлүүлэгчдийн таашаалд нийцүүлэн өгөхийг зорин ажиллаж байна. Монгол үндэсний хоол нь дэлхийн амттан шимттэн, шарсан хуурсан түргэн хоолноос хавьгүй их илчлэг чанар, ахиу порц, элдэв амтлагчгүй байдгаараа эрүүл мэндэд тустайн зэрэгцээ монгол хүний бие организмд илүү зохицдог билээ. Хэрэглэгчид үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих болсон өнөө цагт бид бүхэн энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уламжлалт хоол ундыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлчилж байна.

Салбар 2Золбоо цайны газар

Тус цайны газар нь Энхжин худалдааны төв дотор байрлан өдөр тутамд амт чанартай нийтийн хоол үйлдвэрлэхээс гадна захиалгат хоол гаргах, кетрингийн захиалга авах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд зориулалтын ажлын айранд үйл ажиллагаагаа явуулж, батлагдсан жор, технологийн дагуу халуун, хүйтэн хоол, ундаа, зууш, үйлдвэрлэж байна.Бид жилээс жилд хоолны нэр төрөл, амт чанарыг сайжруулан, мэргэжлийн чадварлаг тогооч нар шим тэжээлтэй хоолоор үйлчилж, байнгын үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бий болгон ажиллаж байна.

Салбар 3Хола зоогийн газар

Тус зоогийн газар нь хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээг нэгэн зэрэг хослуулан БОСА Холдинг ХХКомпанийн төв оффисийн ажилчдад үйлчилдэг дотоод үйл ажиллагааг дэмжсэн салбар юм. 7 хоногт давтагдахгүй СЕТ хоолны меню гарган технологи картын дагуу халуун хоол үйлдвэрлэн үйлчилдэг.Тус салбар нь 70-90 хүний багтаамжтай зааландаа бүх төрлийн хүлээн авалт болон аливаа арга хэмжээний захиалгыг чанартай гүйцэтгэдэг туршлагатай баг бүрэлдэхүүнтэй.

ХОЛБОО БАРИХ




Энхжин Худалдааны Төв



Хаяг: СХД 20-р хороо, толгойт товчооны гудамж

Цагийн Хуваарь:

Өвөл ажиллах:    Даваа - Ням: 10:00 - 19:00
Зун ажиллах:     Даваа - Ням: 10:00 - 20:00

Энхжин зоогийн газар


Хаяг: СХД 20-р хороо, толгойт товчооны гудамж

Цагийн Хуваарь:

Өвөл ажиллах:    Даваа - Ням: 10:00 - 20:00
Зун ажиллах:     Даваа - Ням: 10:00 - 21:00

Золбоо цайны газар


Хаяг: СХД 20-р хороо, толгойт товчооны гудамж, Энхжин Худалааны Төв дотор

Цагийн Хуваарь:

Өвөл ажиллах:    Даваа - Ням: 10:00 - 19:00
Зун ажиллах:     Даваа - Ням: 10:00 - 20:00



Хола зоогийн газар


Хаяг: БГД Өндөр Гэгээн Занабазарын гудамж
гандан - 15

Цагийн Хуваарь:

Өвөл ажиллах:    Даваа - Ням: 10:00 - 19:00
Зун ажиллах:     Даваа - Ням: 10:00 - 20:00